16 настай хүүхдийн амь насыг аварчээ
00

Өнөөдөр /2026.10.15/ үүрийн 04.00 цагийн орчимд цагдаагийн байууллагад “Байрны дээвэр дээр хүн гарчихсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаа явуулахад 16 настай, эрэгтэй хүүхэд 9 давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг Орхон аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Үүрийнцацрал, А.Модун нар шуурхай ажиллагаа явуулан аюулгүй буулгаж, амь насыг нь аварлаа.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал, зан төлөвийн өөрчлөлтөд анхаарч, сайтар ярилцаж, шаардлагатай үед мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үйлчилгээг авахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.


