Улаангомд малчны хот руу орж ирсэн баавгайг аюулгүй болгожээ

Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн Буцалдгийн хойд хөдөө гэдэг газар малчны хотонд орж ирсэн баавгайг аюулгүй болгожээ. Тодруулбал, иргэдээс энэ сарын 14-нд буюу өчигдөр 17 цаг 49 цагийн үед буцалдгийн хойд хөдөө гэдэг газар малчны хотноос 1-2 км зайд үхрийн сэг зэм булж, эргэлдэж байсан хүрэн баавгай байна гэх мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу Улаангом сумаас 3-р багийн иргэн Г.Батбаяр /Анчин/ Улаангом сумын 1,6,8,12-р багийн засаг дарга нар, Аймгийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн Хошууч Ц.Эрдэнэболд, эрүүгийн мөрдөгч ахмад А.Лхагвадорж, Улаангом сумын БО-ны мэргэжилтэн Б.Цэнгэл, Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй шуурхай баг, Давст сумаас Засаг даргын орлогч Ж.Батсүхээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй баг, Сагил сумаас Засаг дарга Г.Чинзоригоор ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг, мөн 8-р багийн 3 иргэн хамтран баавгайг олж тогтоон, аюулгүй болгосон байна.



