"Төр 9,10-р сарын түрээсээ төлөөгүй учраас түрээслэгч 2 хоног халаалтаа хааж, хүүхдүүд маань маш их ДААРЛАА"
00

"Боловсролын салбарын төсөв" хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж чиглэлд өрнөсөн юм. Энэ үеэр ЕБ-ийн 32-р сургуулийн захирал Ундармаа дээрх асуудлыг хөндлөө. Тэрбээр "Төр 9,10-р сарын түрээсээ төлөөгүй учраас түрээслэгч 2 хоног халаалтаа хааж, хүүхдүүд маань маш их ДААРЛАА. Халаалтаа өгөөч ээ, 10-р сард төр түрээсээ төлөх байх гэж хэлж байж халаалтаа нээлгэлээ. Бага ангидаа 2 мянга гаруй хүүхэдтэй учраас 2 хотхоны байрыг түрээсэлж, 900 гаруй хүүхдүүдийг хамруулсан. Түрээсээ төлөөгүй учраас хүүхдүүдийг гаргах шаардлагыг тавьж эхэлсэн. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна" гэлээ.


