Б.Пүрэвдорж: Ардын намынхны хулгай дээд шатанд бүр макүүчи зиндаанд очлоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-illriu1x-1.webp

Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 7 гишүүний өргөн барьсан Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ардын намынхны хулгай дээд шатанд бүр макүүчи зиндаанд очлоо. 2016,2020,2024 оны сонгуулиар МАН-д зөвлөгөө өгсөн компани 10 аймгийн ДЦС-ын төслийг аваад зугтаад алга болсон. Оруулж ирсэн төмөр нь 2 жилийн дараа хог болж, сонгуульд нь нөлөөлөх учраас ОТ-н ногдол ашгаар санхүүжүүлье гэж байна. Монголын ард түмэнд очих ёстой мөнгө гадаад, дотоод нийлсэн хулгайч нарын луйврыг нөхөх хэрэгсэл болж болохгүй" гэлээ.