Г.Уянга: 14 тролл Х.Нямбаатарын ЗДТГ-ын байрны 3-4 давхарт нийслэлчүүдийн татварын мөнгөөр цалинжиж, ажиллаж байсан байж болзошгүй

Иргэн Хариад Уянга Хотын дарга асан Х.Нямбаатарыг Канадаас шувуу ажиллагаагаар авч ирэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа. Тодруулбал, тэрбээр Х.Нямбаатарыг төсвийн 500 сая төгрөгийн үрэн таран хийчихээд хил даваад зугтсан. Тиймээс ирэх хүртэл өдөр бүр төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан баримтыг нь дэлгэнэ хэмээн өдөр бүр мэдээлэл хийж буй. Өнөөдрийн мэдээллээрээ "Яллагдагчаар татагдсан Х.Нямбаатар яагаад одоо болтол Монголд ирэхгүй байгаа юм бэ. Надад бас төсвөөс 500 тэрбумыг өгчихвөл Канадад очиж амармаар байна.
14 тролл Х.Нямбаатарын ЗДТГ-ын байрны 3-4 давхарт нийслэлчүүдийн татварын мөнгөөр цалинжиж, ажиллаж байсан байж болзошгүй
Энэ троллуудын хэн нь миний хүүхдүүдийг сүрдүүлж, "Толгойг чинь хага ташна" гэснийг тогтоолгоно" гэсэн юм.



