Т.Шинэбаярын цагдан хориог цуцлах эсэхийг маргааш 16.00 цагаас хэлэлцэнэ
10

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлын дагуу өнгөрсөн бямба гарагийн үүрээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Улмаар прокурорын саналын дагуу даваа гарагаас эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байдаг.
Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэж, Т.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч нь Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд маргааш 16.00 цагаас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд гомдлыг хэлэлцэхээр болсон байна.
Түүнчлэн шүүх хуралд Т.Шинэбаярыг өөрийн биеэр оролцуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргажээ.


