Г.Дамдинням: “Алдагдалгүй төсөв“ ярьж байсан гишүүд эсрэг юм яриад эхэлсэн байна. Нэг нүүрээрээ баймаар байгаа юм даа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Damdinnyam/дамдин11.png

УИХ-аар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан 2025 оны улсын төсөвт “Хавдрын эмнэлэг 2 “ төсөлд мөнгө тавиулахаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа мэдээлэл өгсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа "Төсөв "танах" болохоор ингээд л салбарын, эрх ашгийн, нийгмийн хэсгийн чухал асуудал гээд л явна даа. "Алдагдалгүй төсөв" ярьж байсан гишүүд ч "Алдагдалтай төсөв баталж болно" гэдэг юм яриад эхэлсэн байна билээ. Нэг нүүрээрээ баймаар байгаа юм даа" гэв.