Ч.Ганжавхлан: Утааны асуудлаар Төв талбайд өдөр бүр 12 цагаас жагсана

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 59 сек
90
legacy:2024/12/рхьрх.jpg

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал олон нийтийн шүүмжлэлийг хүртсээр олон жилийн нүүрийг үзсэн байна. Цаашилбал агаарын бохирдлоос үүдэж хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөөллүүд бий болж буй талаар эрүүл мэндийн салбарын эмч нар ч ам дуугарах болсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан "Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан өдөр бүр Төв талбайд жагсаал зохион байгуулах талаараа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр "Бидний бяцхан хүүхдүүд өглөө сэрэхдээ, шөнө унтахдаа, бүтэн өдөржин цаг минут тутамд аймшигтай утаа агаараар амьсгалж ирээдүйд тэд богино наслах, хорт хавдар хүнд өвчнөөр өвдөх бодит шалтгааныг хором бүр үүсгэж байна. Бид өөрсдөө бага байхдаа цан чаргаар гулгаж цэвэр агаарт өссөн хэрнээ хүүхдүүд маань ийм аймшигтай нөхцөлд амьдарч байхад юу ч болоогүй мэт баяраас баярын хооронд амьдарцгааж байна. Төр засаг үүн дээр ямар ч бодитой үйлдэл хийхгүй байгаа нь гэмт хэрэг юм.

Бид энэ онцгой аюултай нөхцөл байдлыг онцгой гэж хүлээн зөвшөөрч, онц байдал зарлах ёстой. Яг ковид шиг. Төр засаг чухлын дарааллаар эмнэлэг, хотын ойрхон агаарлах цэцэрлэгт хүрээлэнгүүд, сургуулийн хуваарь, дулааны станц, орон сууцжуулах хөтөлбөр төлөвлөгөө, дагуул хот, маскны аян гэх мэт богино болоод уртын зайн арга хэмжээнүүдийг яаралтай авах ёстой. Хүхэр ханхлуулсан өнгөлөн далдлалт, манан шиг ойлгомжгүй энэ хороо одоо зогсоо. Үнэнээ хэлж хүлээн зөвшөөрцгөө. Бидний бүх ипотек зээл, амьдрал ахуй энд байгаа учраас зайлаад өгье гэсэн ч амьдрал бас тийм хялбар биш ээ. Хичнээн цахилгаан станц, хороолол барьчих мөнгөөр нүүрсний хулгай, ждү, ногоон автуус шаацанд чинь зэвүү хүрээд байгаа юм аа. Мөнгө бол байсан та нар өөрчлөхийг хүсээгүй. Үр хүүхэд гэр бүлээ гадаад руу нүүлгэчихээд энэ улсын тал хүмүүсийг зовлонд унагасан. Тийм учраас энэ утаанд хулгайч төр засаг буруутай. Бид энэ үхлийн хотод хичнээн хичээгнэд, хэдэн ид шидийн орог бариад, үр хойч ирээдүйгээ яаж сайхан бэлдээд яах юм бэ. Энгийн нэг ханиад эдгэхгүй, ирээдүйн өвчний шалтгаанаа амьсгалах агаар, хором бүрээрээ үүсгэж байна шүү дээ. Онц байдал зарла. Одоо болно гэж жагсацгаая өө. Утаа нэрээр идэж уусан мөнгөний сонсгол хийе. Цаашид юу идэж уух гэж байгаа төлөвлөгөөг сонсоцгооё. 30 хоногийн дотор бодитой өөрчлөлт хийхийг шаардацгаая.

Ойрын хувилбарт төр засгийг эмнэлгийн коридорт хүүхэд зулдаггүй болгох, хотын ойролцоо агаарлах төвүүд шийдэх, утааны сонсголоо хотын хамгийн утаатай хэсэгт хийхийг шаардах болно" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Жагсаалд уриалж жагсаачихаад Бас нэг сайдын зөвлөх болоод явчихна даа

  • З
    Зочин

    Энэ бас нэг поп барилгажуулхаас өөр гарцгүй боож үхлээ гэж байгаад хулгаа хиив баахан жүжигчингүүд захиалгаарч жүжиглээд байгаа юм шиг хавраас юм хиинэл гээ биздэээ явган зам замын боржурааа ярьж зогс тэр их мөнгөөө тог дулааны шугамаа тат гээээж худлааа онц байдал гэж хуцхааар

  • З
    Зочин

    Утааны эсрэг бол дэмжинээ

  • З
    Зочин

    дэмжицгээе, хулгайчдад шахалт үзүүлэх ёстой

  • З
    Зочин

    Хөдөөгөө хөгжүүлэх бодлого болон орон нутгийн нэмэгдэлд төсвөөсөө гаргаж хот руу чиглэсэн урсгалыг багасгавал утаа буурах байх.

  • З
    Зочин

    Юун онц байдал

  • D
    Demjij bna

    Bugdeeree temtsii

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Бас нэг гай