Г.Дамдинням: Соёлын ваучерын санал хураалт дээр УИХ-ын санал хураах төхөөрөмж ямар ч асуудалгүй ажилласан. Горимын санал гаргасан зүйл болоогүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/10/daimkashine.jpg

УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн асуудлыг хэлэлцэж, соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах саналаар санал хураахад Ж.Баярмаа нарын 64 гишүүн дэмжээгүй юм. Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа санал хураалтын үеэр кноп ажиллаагүй хэмээн тайлбарласан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням кноп ямар ч асуудалгүй ажиллаж байсан хэмээн цахим хуудсаараа жиргэв.

Тэрбээр "Соёлын ваучер 18 тэрбум дээр УИХ-ын санал хураах төхөөрөмж ямар ч асуудалгүй ажилласан шүү. Төхөөрөмж ажиллаагүй, горимын санал гаргасан энэ тэр юм болоогүй. Санал хураалт ил тод, яг энэ нөгөө соёлын асуудал гэж зарим гишүүд танхимд сануулж хэлсээр байгаад л санал хураалт болсон" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочид

    Ж.Баярмаа гэж АН-ын гишүүнийг бид бүр ойлгохоо байлаа, шударга ч юм шиг, ҮГҮЙ ч юм шиг мэдэхээ болилоо. Харин гишүүн Г Дамдинням үнэн л хэлж байна даа.

  • З
    Зочин

    Сүгсэлзүүр...

  • З
    Зочин

    Сайн хяналттай хүүхдэд зариулахад яажцорсон мөнгө вэ ? Социалист нийгэмд эцэг эхийнх нь цалин хүрэлцээтэй кино цирк , ангиараа үздэг л байсан . Каптиалист нийгэмд мөнгө чинь хүүхэд битгий хэл ханиадний эмэгд ч хүрэхгүй байна . Баян их хурлын гишүүдээ илжиг юмаа