Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна
10

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан энэ сарын 29-ны ням гарагт 13:00 цагаас Бөхийн өргөөнд болно.
Тус барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулах учир нэгийн даваанаас эхлээд л сонирхолтой оноолт бүхий шилдэг барилдаануудыг үзэх боломжтой гэдгийг бөх сонирхогчид онцолж байна.
Мөн 2024 оны хамгийн отгон заалны барилдаан гэдгээрээ онцлогтой юм.
Дашрамд сонирхуулахад, 2023 оны “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын начин Д.Амарсайхан үзүүрлэж байсан юм.



