Б.Жаргалан: Бүрэн эрх нь дууссан гишүүдэд олгох тэтгэмжийг ямар үзэл баримтлалаар оруулж ирснийг мэдэхгүй байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:jargalan ardchilsan nam/419024810_922184915934006_4301417921463184651_n copy.jpg

УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж хуульчилж батлагдсан. Эл заалт олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл эл асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас тодруулж байна.

Тэрбээр "Бүрэн эрх нь дууссан гишүүдэд олгох тэтгэмжийг ямар үзэл баримтлалаар оруулж ирснийг мэдэхгүй байна. 800 гаруй хуульд гишүүд байтугай хуульчид ч мэдэхгүй заалт олон бий. Иргэдийн анхаарал суларсан байхад ямар хууль батлагдсан бэ гэдгийг АН судалж байна" гэв.