ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлагаар 9 хүний амь насыг авран хамгааллаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 - 2022-01-31T093549.798.jpg

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.30-2025.01.05/ нийслэлийн 6 дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 61 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.