УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 13 сек
30
legacy:ОЮУНДАРЬ.jpg

Өнгөрөгч 12 дугаар сарын 26-нд Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байдаг. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилуулах саналыг дурдсан бөгөөд эл саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч мөн дэмжсэн байдаг.

Тэгвэл Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ асуудлыг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

Н.Оюундарийн хувьд 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан билээ. Түүний хувьд:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1995 онд

Сэрүүлэг дээд сургууль, бизнесийн удирдлага, бакалавр

1998 онд

Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1995-1996 онд

Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх

1996-1997 онд

Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх

1997-1998 онд

Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх

1999-2000 онд

Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх

2000-2004 онд

Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга

2004-2006 онд

Байгаль орчинны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга

2006-2007 онд

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх

2008-2012 онд

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

2008-2010 онд

БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч

2010-2014 онд

“Бльюмон” групп ХХК зөвлөх

2014-2015 онд

Гадаад хэргийн яамны дэд сайд

2015-2016 онд

“Бльюмон” групп ХХК зөвлөх

2016-2020

Монгол Улсын Их Хурлын гишүүн