ЗАСГИЙН ГАЗАР: “Ачит ихт” ХХК-ийн 34 хувьтай холбоотой хэлэлцээрийг бид эхлүүлнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:tsagaan/3dca758a-05ae-454e-80d7-0eae978f090e.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-аар оруулах хэлэлцээрийн хүсэлт гаргасан ордуудтай холбоотойгоор "Ачит ихт”-тэй холбоотой хэлэлцээрийг бид эхлүүлнэ. Өнгөрсөн хугацаанд тухайн компаниас хэлэлцээр хийх саналыг хэд хэдэн удаа тавьж байсан юм билээ. 34 хувийн хэлэлцээрийг бүтээгдэхүүн хуваах аль эсвэл борлуулалтаас АМНАТ-аа аваад явах байдлаар тохиролцоно" гэв.