Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 23.5 хувьтай байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 18 сек
150
legacy:gazriin tos/амараа д.jpg

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн билээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын гүйцэтгэл 2024 оны жилийн эцсийн байдлаар 23.5 хувьтай байгаа бөгөөд соёрхон батлагдсан зээлийн хэлэлцээрүүдээр баталсан санхүүжилтийн 268.8 сая ам.долларыг ашиглаад байна. Дэлхий дахиныг хамарсан "КОВИД-19" цар тахал, тээвэр ложистик болон бараа материалын үнийн өсөлт, технологи шийдэл, тээвэрлэлтийн асуудлыг манай улсын цаг агаарын нөхцөл байдалд тохируулах шаардлагатай болсноор төслийн зардал өссөн гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Энэ удаагийн зээлийн хэлэлцээрээр төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар болгож 462.2 сая ам.доллараар нэмж байгаа бөгөөд өмнө соёрхон батлагдсан зээлийн санхүүжилтийн 236.0 сая ам.долларыг шинээр авах зээлийн дүн дээр нэмж, нийт 700.0 сая ам.долларын хэлэлцээрийг байгуулах юм. Нөхцөл нь өмнө байгуулсан хэлэлцээрүүдтэй адил жилийн 1.75 хувийн хүү, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, үндсэн өрийн төлбөрөөс эхний таван жил чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаатай.

Төслийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард тодотгол оруулсны дагуу Засгийн газар нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сард хүргүүлснийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар 2024 оны 11 дүгээр сарын 26-нд шийдвэрлэж, ЭКСИМ банканд уламжилсныг тус банк 12 дугаар сарын 24-нд шийдвэрлэжээ. Зээлийн хэлэлцээрт 2025 оны нэгдүгээр сарын 16-н гарын үсэг зураад байгаа юм.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Роснефть монголын эдийн засгийг 100% хянаж байгаа нь нийгэмд асар нөлөөтэй. Дуртай цагтаа нийгмийн бухимдал үүсгэж чадна.Хэн ч ийм байдлаа алдахыг хүсэхгүй.

  • З
    Зочин

    Muu heldeg ch hyataduudtai hamtarsan bol odiid duuschih bailaa. Enetheguud ene tosoliig butelguituuleh zorilgotoi bna

  • З
    Зочин

    Та бүхэн газрын тос боловсруулах үйлвэр бусад оронд хэр хэмжээний их бүтээн байгуулалт хийгддэгийг хэр хугацаа ордгийг судалж үзсэн үү? Гэтэл тэр улсууд өөрсдөө үйлдвэрлэгч орнууд. Бүх юмаа гадгаас авч бүтээл болгох гэж зүтгэж байгаа хүмүүсийн ажлыг битгий ингэж өнгөц харж гутааж бай!! Номтойбаяр мэтийн хэдэн үеэрээ ах дүү хамаатан саднаараа улсыг тоногчид өөрсдөд нь хамаараагүй бүтээн босголт бүтчихвий гэсэндээ шээс нь гоожих гэж байж ядаж бгаа хэрэг. Удирдлага солино гэнэ үү тэнэглэхээ больж үз. Нэг яамны тамгын газрын хүрээлэнгийн захирал солихтой адилтгах ажил биш. Юмаа мэдэж эхлүүлсэн техник болоод эдийн засгийн хосолсон ухааны хүн л энэ төслийг хийж дуусгана гэдгийг сана!!!!!!!! Дуракуудаа

  • И
    Иргэн

    Энэтхэгчүүд нь иймэрхүү хогын хүмүүс гэдгийг Дэлхийн мэддэг шүү Монголчууд минь!!! Ёстой хулих хүмүүс!!! Усан нүдэлсэн зальтай новшийн улны үндэстэн!!!

  • И
    Иргэн

    2018 оноос хойш хичнээн жил ажлаад одоо 23-хан хувьтай байгаа бол эртхэн зогсоосон нь дээр. .2.2 тэрбум доллар чинь их мөнгө биз дээ. Монголчууд бид яасан азгүй юм бэ.

  • З
    Зочин

    Наад заваан бодлогогүй мөнгө угаалтаа эртхэн боль

  • Л
    Лаларуудаа

    Наадах лалрын төслийн гүйцэтгэлд сар бүр шалгалт оружлж аудитын дүгнэлт гаргаж явахгүй бол сүүлд нь лалрууд хуваагаад идцэн байдаг шүү лаларуудаа

  • З
    Зочин

    Баригдаагүй байгаа үйлдвэрт орон сууцны хороолол ямар хэрэгтэй юм бэ? Ийм туршлага хаана байна? Барилгын салбарын цавчаагаа дөнгөж сууринаас нь эхлээд шургуулаад эхлэхээр энэ төсөл дампуурах нь тодорхой биш үү! Үүнийг даруйхан зогсоо.

  • З
    Зочин

    Ашиглалтанд ороогүй байж үйлдвэрийг дарга нар нь батлагдсан байж болдог юм байх даа. Эхэлж идээ бодохоор энэ ажил ургашаа явахгүй нь Тодорхой

  • З
    Зочин

    ЭНЭТХЭГИЙН ТАЛЫН КОМПАНИУД МАШ ИХ АВИЛГАТАЙ ХОГ НОВШОО ӨНДӨР ҮНЭЭР МАНАЙД ШАХАЖ ҮР ДҮНГҮЙ АЖИЛЛАХ ГЭЖ МААЗАРЧ СУУГААН МОНГОЛЫН ТАЛААС ХЯНАЛТГҮЙ БАЙГААГ ОВЖИН АШИГЛАЖ БАЙНА...АЛТАНЦЭЦЭГ ХҮҮХЭН МАШ МУУ АЖИЛЛАЖ ХИЙ ЦАЛИН ХЭДХЭН МЭРГЭЖИЛТЭН ГЭХ ШИРЭЭНД СУУХААС ӨӨРИЙГ МЭДЭХГҮЙ БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ УЧИР ЭНЭТХЭГИЙН ЛУЙВАРЧДЫН ЗАНГАНД ОРСОНН ҮНЭ 50%ӨСӨХ ШАЛТГААН БОЛОВ....ЭНЭТХЭГҮҮД МАШ МУУ АЖИЛЛАЖ ХАРИУЦЛАГАГҮЙ СЭТГЭЛГҮЙ АЖИЛЛАЖ АШИГГҮЙ ТӨСӨЛ ТУЛГАЖЭЭ❗❗❗

  • З
    Зочин

    Дарга авгайг нь хэзээ солих юм бол? Улсаа боддоггүй хариуцлага хүлээдэггүй ийм хүмүүс яаж ингэж ажиллаж болоод чадаад байдаг байна аа? Өөр олигтойхон ажил хэрэгч хүн тавих хэрэгтэй дээ улс одоо үүндээ маш сайн анхаарал тавих хэрэгтэй байна?

  • З
    Зочин

    долларын зээлийг оруулаад энэ үйлдвэр 2 тэрбум доллараас дээш өртөгөөр босч байгаа ГТБҮ-ИЙН Чинзориг гэдэг нөхөрийн,ярьж байгаа шиг 7-8 жилд биш 10-15 жилд ч өртөгөө нөхөж чадаагүй алдагдалтай ажиллах үйлдвэр. Одоо 268.8саяын ажил хийгдээд байгаа бол 23хувийн гүйцэтгэлтэй биш 10-12 хувийн гүйцэтгэлтэй л явж байгаа юм байна шүү дээ. Болилдоо та нар

  • З
    Зочин

    Энэ Алтанцэцэг даргатай ГТБҮ-ИЙН удирдлага гэдэг хэдэн луйварчид нэмж 480 сая долларын зээл нэмж авч нийт 1.7тэрбум төгрөгийн зээл авахын тулд юу ч гэж худал хамаагүй юм ярьдаг болжээ. Дотоодоос хийн хоолой тавьж байгаа, төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугам, орон сууцны цогцолбор барих зэрэгт авсан 300-400 сая доллар

  • E
    ene

    удирдлагын тэр чигтэн одоо өөөрчлөөөд үзүүл яасын. пиздаа хэдэн жил болохын бэ? Ахиад 10 жил хүлээхүүү. Сэтгэл гээч л дутааад байна дааа ллр гэж.

  • M
    Manai enetheguud uu.

    Za daa er ni anhnaasaa butelgui nohduudteigee zuuraldahaar iim yum bolj baigaa yum daa. 2016 onoos hoish bas neg 9 davhar baishin barij bgaa.