З.Энхболд: Ерөнхийлөгчөөр металлын нэртэй хүн сонгогдоно гэж мэргэн хүн хэллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
ubn-v2-media-dkk2joj1-1.webp

Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр бүхий улстөрчид өрсөлдөхөө ил, далд байдлаар илэрхийлээд буй. Тодруулбал, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Ганбат, С.Ганбаатар нар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа бол МАН-аас Г.Занданшатар, Ж.Энхбаяр, С.Бямбацогт тэргүүтэй хүмүүс нэр дэвших магадлалтай хүмүүсээр нэрлэгдсэн.

Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд цахим хуудаснаа Ерөнхийлөгчөөр металлын нэртэй хүн сонгогдох талаар бичжээ. Тэрбээр "Ирэх жил нэрэнд нь ямар нэг металлын нэр орсон хүн Ерөнхийлөгч болно гэж мэргэн хүн хэллээ.

Одоогийн горилогсдоос металл нэртнүүд: Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Д.Ганбат

Металл биш нэртнүүд: Г.Занданшатар, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Батцэцэг
Дүгнэлт: 2027 онд Ерөнхийлөгч АН-аас сонгогдоно" гэжээ.