Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явж ажиллана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-21-2177.webp

ХЗДХЯ, БОУАӨЯ, ХХЕГ, Мобикомын удирдлагууд өнөөдөр Нөмрөгт гарсан галын асуудлаар хуралдлаа. Хуралдааны дараа БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр "Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явж, ажиллана.

Нөмрөг болон Халхгол суманд онгоцны түлш байхгүй тул Улаанбаатараас онгоцыг сумлах түлшний машиныг гаргана. Шаардлагатай гэвэл нэмэлтээр хуулийн байгууллагаас шинжээчдийн бүрэлдэхүүн томилж ажиллуулна" гэв.