Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг маргааш хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-y9_qzg81-1.webp

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нийслэл Улаанбаатар хотын төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар Ерөнхий сайдад асуулга тавиад байсан. Тодруулбал, дээрх асуудалд Засгийн газрын тэргүүний анхаарлыг хандуулах зорилгоор УИХ-ын гишүүний асуулгын хэлбэрээр Ж.Золжаргал, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Б.Мөнхсоёл, П.Наранбаяр, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Дав.Цогтбаатар, Ө.Шижир, Д.Энхтүвшин нарын гишүүд хүргүүлсэн байдаг.

Тэгвэл дээрх асуулгын хариуг маргааш УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товложээ.