Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймэртэй холбоотойгоор хохирол барагдуулах ажлын хэсэг байгууллаа
00

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газар энэ сарын 8-нд их хэмжээний хээрийн түймэр гарч тухайн нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь галд өртсөн тухай албаныхан мэдээлсэн. Гал түймрийн шалтгааныг Мобиком корпорацынхан сүлжээний ажлаар явах үед тээврийн хэрэгслээс гал алдсан гэж үзэж буй.
Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд, БОУАӨ-ийн сайд, ХХЕГ-ын дарга, Мобикомын удирдлагууд өнөөдөр Нөмрөгт гарсан галын асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймэртэй холбоотойгоор хохирол барагдуулах ажлын хэсэг байгууллаа.


