Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг аварч, 147 хүнийг утаажилтын бүсээс гаргажээ
00

Улсын хэмжээнд энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 64 суманд аюулт үзэгдэл, ослын 166 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалан, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 147 иргэнийг гаргасан байна.
Нийт дуудлагын 112 нь объектын гал түймэр, 19 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, хоёр нь хүчтэй салхи, шуургатай холбоотой байжээ. Харин 32 дуудлага хүний үйл ажиллагаатай холбоотой ослынх байсан байна.

.webp)
