Ирэх сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана
00

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхлэн уртасгасан цагаар ажиллана.
Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 17:00 цаг хүртэл, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд 16:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм.
Мөн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт олон нийтийн эрүүл мэндийн 86 ажилтныг нэмж ажиллуулахаар бэлтгэж байна.
Хүйтний улиралд томуугийн өвчлөл нэмэгддэгтэй холбоотойгоор иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор ийнхүү ажиллах цагийн хуваарийг өөрчилжээ.


.webp)
