Шатахууны дугаарлалтаас болж автобуснууд нэг талдаа гарч хүлээгдэл үүсэж эхэлжээ
.webp)
Дарь-Эхийн шатахуун түгээх станцаас шатахуун авахаар дугаарласан автомашинууд зам хаасны улмаас нийтийн тээврийн чиглэлийн автобусны хөдөлгөөн саатаж, хүлээгдэл үүсээд байна.
Тодруулбал, шатахуун авахаар дугаарласан автомашинууд замын хөдөлгөөнд саад учруулж, тухайн хэсгийн замын ачааллыг эрс нэмэгдүүлжээ.
Үүнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн удирдлагын төвөөс автобусыг богино эргэлтээр явуулах зохицуулалт хийж, иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэхээр шуурхай арга хэмжээ авч байна.
Иймд шатахуун авахаар дугаарлаж буй жолооч нарыг нийтийн тээврийн автобусны хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг уриаллаа.


