Азийн пара наадмаас Монголын тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, 14-р байрт бичигджээ
00

"Айчи Нагоя 2026" Азийн Пара наадамд Монголын 44 тамирчин, 18 дасгалжуулагч спортын 10 төрөлд оролцож спортын таван төрлөөс дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт 10 медаль хүртэж, 45 улсын багаас медаль хүртсэн улсуудаас 14 дүгээр байранд бичигдлээ.
Монгол Улсын багийн штабын ажилтнууд хамгийн түрүүнд энэ сарын 13-нд Нагояд хүрэлцэн очсон бол хамгийн сүүлд энэ сарын 27-нд эх орондоо ирэх аж. Монголын тамирчдын тухайд,
-Таеквондогийн төрөлд МУГТ У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар алтан медаль,
-Пауэрлифтингийн төрөлд МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ алтан медаль,
-Жүдо бөхийн төрөлд Л.Туруунаа алтан медаль тус тус хүртсэн билээ.


