Алтан цомын барилдааны шинэ улирлын нээлт 11-р сарын 7-нд эхэлнэ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
490338935_654504747211413_979785847777411065_n.webp

МҮБХ-ны Алтан цомын барилдааны шинэ улирлын нээлт ирэх долоо хоногийн бямба гарагт буюу энэ сарын 07-ны 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Энэ улирлын барилдаанд Үндэсний шилдэг компаниуд болон аймгийн дэвжээдээ төлөөлж 7 баг өрсөлдөхөөр боллоо. Багууд найман бөхөө шууд сонгож оролцож байгаа бөгөөд нээлтийн барилдаан дараах зургаан багийн хооронд зохион байгуулагдана. Тодруулбал,

-Увс нуур дэвжээ - "Миг даатгал" ХХК-ийн "Эв Монгол" баг

-"АПУ, Скайтел ХХК-ийн "АПУ Скайтел" баг - "М-Си-Эс" группийн "М-Си-Эс Энержи" баг

-"Ажнай корпораци" ХХК-ийн "Ажнай" баг - "Таван Богд" группийн "Ховд дэвжээ" багууд өрсөлдөх юм.

865773853_1641276080976447_3287390958149056615_n.webp