“Цайны цаг” хэмээн олноороо зогсож, иргэдэд хүндрэл учруулсан жолооч нарыг 25 мянган төгрөгөөр торгож, зөрчлөө давтвал ажлаас чөлөөлөхийг санууллаа

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
860519639_966286592740337_2830138840406137049_n.webp

Энэ сарын 23-нд Баянхошууны эцэст нийтийн тээврийн автобуснууд цайны цаг гэх шалтгаанаар нэг талдаа олноороо зэрэг зогсож, иргэдэд чирэгдэл учруулсан асуудал гарсан.

Уг мэдээллийн мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын авто тээврийн хяналтын байцаагч нар шалгалт хийж, жолооч нарын буруутай үйлдлийг тогтоожээ.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 6.9-д заасны дагуу жолооч нарыг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан байна.

Мөн зөрчлөө давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг сануулжээ.