“Газрын тос боловсруулах үйлдвэр өртгөө 7-8 жилийн дотор нөхнө“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
130
legacy:gazriin tos/455606122_489469820381574_8367191686740875206_n.jpg

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн билээ.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баягийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай "Төслийн EPC1-ийн ажил 100 хувь дууссан, EPC2-ийн ажил 25 хувьтай, EPC3-ийн ажил мөн 20 хувьтай явааг дурдаад, энэхүү зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлуудын гэрээ баталгаажиж дуусна. Гэрээ баталгаажиж дууссан өдрөөс хойш 36 сарын хугацаанд EPC4-ийн бүх бүтээн байгуулалт дуусна гэлээ.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гэрээ, эрх зүйн газрын дарга У.Чинзориг "Үйлдвэр өртгөө 7-8 жилийн дотор нөхөх эдийн засгийн тооцоотойг болон нэгж бүтээгдэхүүнийг 2100 төгрөгөөр үйлдвэрлэнэ" гэлээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ авгайг шоронд хийж өчиг ав....

  • З
    Зочин

    Энэ авгай ямар учиртай юм Хэний шахаа авсан мөнгө нь хаашаа Яваад байгааг л маш сайн судалчихсан Ухаан энэ хүмүүст арга алга олон Улсын шалгалт оруул арай дэндэж Байгаа...энэ оронд энэ авгайгаас өөр Энэ ажлыг хийчих хүн алга уу Энэ шинэ их хурал олигтой ажиллаа ч Мулгуу малууд минь даанч дээ Захын наймаачид та нараас дээр Энэ их мөнгө хэдэн хулгайчдын Болж улс орноороо дээрэмдүүлж бн Даанч дээ өмнөөс нь боож үхлээ.....

  • З
    Зочин

    Шаахымдаа Хүүкийн бас нэг балаг

  • З
    Зочин

    Ха ха хаана байгаа үйлдвэр вэ.

  • И
    ИРГЭН

    10- жилийн дараа бүх машин үйлдвэрлэл цахилгаан автомашин үйлдвэрлэх болсон!!! Ккк

  • З
    Зочин

    Ийм хувиа бодсон арчаагүй псдаанууд төр барьчихаар бүх юм сөнөчих юмаа. 3 жилийн өмнө энн бензинээ үйлдвэрээ бариад 1литр а-92 бензиныг 900 төгрөгөөр иргэддээ өгнөө гээд ярьж байсан. Гэтэл үйлдвэрээ барьж эхлээд 5 жил болсон. Ашиглалтад ороогүй. Бүтээн байгууулалт нь 20-хон хувьтай. Тэгээд мөн 1 литр бензинийг 2100 төгрөгөөр үйлдвэрлэнэ гээд дүнхүүрээд илий балай юм яриад сууж байх юмаа. Тиймээс энэ үйлдвэрийн захиргааны өмнөх дарга алтанцэцэг авгай болон бусад бүх албан тушаалтнуудыг нэн яаралтай хөөн зайлуулаа.

    • Х
      Худалч авгай

      Алтанцэцэг гэж мэдрэл авгай өөрийгөө магтахаас өөр юм чадахаа байсан, балетчин, бөхчин, дуучин, бүижигчин, нэхмэлчин, тэтгэврийн авгай нарыг тойрон хүрээлэгч болгочихсон

  • З
    Зочин

    Баахан өр тавиад бүтсэн ч ажилгүй шүү

  • Н
    Нэргүй

    Худлаа PR хийхээ болчихвол яасийн

  • Ч
    ЧЧЧ

    Барих гэж бид 10 жил болохоор бна. 5 жилийн өмнө 1000₮-д гэж ярьж байсан нь одоо 2100₮ !!! Өртөгөө 15-20 жил болж байж нөхөх биз... Тоо хэлэхдээ тооцоотой, бодолтой хэлж бай!!!

  • З
    Зочин

    Энэ ёстой үлгэр ярьж толгой угаадаг нөхөр вэ. Үйлдвэр баригдвал 10-15 жилд ч өртөгөө нөхөхгүй. Энэ 480 сая долларын зээлийг энэ нөхрийн тооцоог ил тод ард түмэнд харуулж үнэн гэдгийг баталж чадсаны үндсэн дээр авч болох юм. Тооцоогоо ил тодоор нийтлэж өгнө үү. Чинзориг оо. Үүнд ямарч нууц зүйл байхгүй.

  • З
    Зочин

    үлгэр дээ

  • Х
    Худал

    Үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн 2100 төгрөгөөр гарахгүй шүү. Ёстой худлаа. Анх 900 төг бна гэж мөн их шаасан даа. Одоо худлаа шаахаа болио.