ХАРБИН-2025: Шорттрекийн 1500 м зайд өрсөлдсөн Б.Гэрэлтуяа тэмцээнээ үргэлжлүүлэх эрхтэй боллоо

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/02/476028260_1039183414909475_8147523790593209325_n.jpg

БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Энэ өдөр шорттрекийн эрэгтэй, эмэгтэй 1500 м зайн уралдаан болж байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд Монголын багийн тугч Б.Гэрэлтуяа өрсөлдөж байна. Манай тамирчин хэсэгтээ БНСУ, Хятадын Хонгконг, Хятадын Тайвань, БНЭУ-ын шигшээ баг тамирчидтай өрсөлдөж 2:38.674-н амжилтаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэгчийн эгнээнд үлдлээ.