Хөвсгөл аймагт 55.1 сая төгрөгийн үнэлгээтэй 15 үхэр хулгайлсан хэргийг шалгаж байна
00

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан сарлаг хулгайд алдагдсан гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаагаар Б.Н нар бүлэглэн, 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хашиж маллан, бусдад худалдан борлуулсан болохыг тогтоосон байна.
Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэнд есөн үхрийг хүлээлгэн өгчээ. Одоогоор уг хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан махны эрэлт нэмэгддэг энэ үед малчдыг малаа тогтмол эргэж, хяналт тавих, малын зүс, тамга тэмдгийг тодорхой болгож, ялгах тэмдгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


