ТЦГ: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөж байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_4678.webp

Хүйтний эрч чангарч, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаатай холбогдуулан жолооч нарыг автомашиныхаа өвлийн дугуйг сольж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Өвлийн дугуй нь цас, мөстэй замд барьцалдах чадвар сайтай бөгөөд бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг байна. Мөн дугуйны хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг аж.

Харин зуны дугуй нь хүйтэнд уян хатан чанараа алдаж, замтай барьцалдах чадвар буурснаар халтирч гулгах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь зам тээврийн осол гарах нөхцөл болдог байна.

Иймд жолооч нар автомашиныхаа өвлийн бэлтгэлийг хангаж, дугуйны бүрэн бүтэн байдлыг шалган, замын нөхцөлд тохируулан хурдаа сонгож, аюулгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.