Х.Нямбаатар: Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө, орлогоо нотолсон эхний өдөр нь давхиад очно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-npew4glg-2.webp

Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрөгч долоо хоногт өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийх үеэрээ "Ирэх долоо хоногт хэзээ монголд очих вэ гэдгээ зарлана" гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр "Би хэзээ очих вэ гэхээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө, орлогоо нотолсон эхний өдөр нь давхиад очно. Бага тэнгэрийнхээ харшуудыг, Гачууртын зочид буудлуудаа, тансаг машины цуглуулгуудаа, Андууд товэр зэрэг хөрөнгөө тайлбарласан өдөр нь очно" гэв.