ТАНИЛЦ: Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох эмэгтэй тамирчид
00

Чөлөөт бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотод аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.
Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн эмэгтэй 10, эрэгтэй 10 тамирчин хүч үзэх бөгөөд эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
- Долгоржавын Отгонжаргал — 50 кг
- Баянмөнхийн Отгонтуяа — 53 кг
- Цогт-Очирын Намуунцэцэг — 55 кг
- Батхуягийн Хулан — 57 кг
- Хүрэлхүүгийн Болортуяа — 59 кг
- Тогтохын Алтжин — 62 кг
- Түвшинжаргалын Энхжин — 65 кг
- Энхсайханы Дэлгэрмаа — 68 кг
- Зоригтын Болортунгалаг — 72 кг
- Энх-Амарын Даваанасан — 76 кг
“Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Боловсрол” телевиз албан ёсны эрхтэйгээр аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд шууд дамжуулах юм.


