“BRAVO CIRCUS” Монгол бөхийн өргөөнд

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_4663.webp

“BRAVO CIRCUS” тоглолт энэ сарын 25, 31 болон ирэх сарын 1-нд болно

Монголын үзэгчдэд зориулсан “BRAVO CIRCUS” олон улсын циркийн тоглолт Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Тоглолт аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд энэ хугацаанд циркийн олон төрлийн үзүүлбэрийг толилуулах юм.

Тоглолтын хөтөлбөрт ах дүү Адилын “Эр зоригийн дууль”, Араманы “Үхлийн цагираг” зэрэг эрсдэл, ур чадвар шаардсан үзүүлбэрээс гадна илбэ, алиалагч, агаарт нисэгчдийн үзүүлбэр багтжээ. Мөн дугуйт тэшүүр, шидэх банз, морьтны үзүүлбэр болон пудель нохдын тоглолтыг үзэх боломжтой.

Тоглолт аравдугаар сарын 25, 31 болон арваннэгдүгээр сарын 1-нд 11:00, 15:00 цагуудад болох хуваарьтай байна. Тасалбарын үнэ суудлын сонголтоос хамаарч 20,000–70,000 төгрөг бөгөөд цахимаар болон Монгол бөхийн өргөөний кассаар авах боломжтой.

Тоглолтын хуваарь:

Аравдугаар сарын 25 — 11:00, 15:00

Аравдугаар сарын 31 — 11:00, 15:00

Арваннэгдүгээр сарын 1 — 11:00, 15:00