М.Даваабанди ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана
00

Казахстаны Астана хотод үргэлжилж буй сонгомол бөхийн ДАШТ-ий 55 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ М.Даваабанди хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр эхний тойрогт Болгарын бөх, энэ оны Европын АШТ-ий хүрэл медальт Стефан Григоровыг 8:0-ээр ялсан ч Азербайжаны бөх, дэлхийн дөрвөн удаагийн аварга Эльданиз Азизлид ялагдсан юм.
Гэвч Эльданиз Азизли шигшээ барилдаанд шалгарснаар М.Даваабанди дагах барилдаанд хүч үзэх эрхтэй болсон. Улмаар Беларусийн бөх Александр Гуревийг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн оны дэлхийн аварга, Гүржийн бөх Вахтанг Лолуатай хүч үзнэ.


