Их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Монакогийн гранприд III байр эзэллээ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/02/сыб.jpg

Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран-При тойргийн тэмцээний гуравдугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2-р сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөж, 1-3 дугаар байрыг хуваан эзэлснээр Монголын шатрын спортод түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр Б.Мөнгөнтуул хамгийн сүүлийн шийдвэрлэх 9-р өрөгт Александра Горяачкинатай тэнцсэн юм. Улмаар гурван шатарчны оноо тэнцэхэд коэффицентын илүүгээр Оросын тамирчин тэргүүлж, Энэтхэгийн Хампи Конеру дэд, манай Б.Мөнгөнтуул гуравдугаар байр эзэллээ.