МУГТ Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртэж, зарим рекордуудыг шинэчиллээ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:RADNAA MUGT/радн.png

АНУ-ын Флоридад зохиогдсон мастеруудын ДАШТ-д Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа амжилт дүүрэн оролцлоо. Тэрбээр 90-94 насны ангилалд:

60, 200, 400, 800, 1500 метрийн зайн гүйлт болон гурвын харайлтын төрөлд тус бүр алтан медаль хүртэж, тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Тэрбээр мөн өнгөрсөн онд зохиогдсон Швед Улсад зохиогдсон мастеруудын ДАШТ-д өндөр амжилттай оролцсон юм.