Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УЛИРЛЫН ФИНАЛ: “Хасын Хүлэгүүд“,“Бишрэлт Металл“ багийн цувралын эхний тоглолт өнөөдөр 19:10 цагт болно
00

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шат тун сонирхолтой үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт /2025.04.18/ "Эс Жи Эйпэс" болон "Бишрэлт Металл" багийн 7 дахь тоглолт болж 67:61 харьцаатай "Бишрэлт Металл" баг ялалт байгуулсан. Ингэснээр тус баг Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын финалд "Хасын Хүлэгүүд" багтай учраа таарахаар болсон. Тэгвэл "Хасын Хүлэгүүд" "Бишрэлт Металл" багийн цувралын эхний тоглолт өнөөдөр /2025.04.21/ 19:10 цагт болно.



