Томуугийн үеэр улсын хэмжээнд 4,000 ор дэлгэх бэлэн байдлыг хангаж байна

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчний хүндрэлээс сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэж ЭМ-ийн сайд Э.Батшугар мэдээлэв. Тэрбээр "Дархлаажуулалтын хамралт 93.8 хувьтай байна. Улсын хэмжээнд 4,000 ор дэлгэх бэлэн байдлыг хангаж байна. Лабораторийн шинжилгээнд шаардлагатай 4 сарын оношлуурын нөөцийг бүрдүүлээд байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчдыг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс 2027 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл:
-Боломжтой тохиолдолд гэрээс цахимаар ажиллуулах;
-Цахимаар ажиллах боломжгүй бол ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох түр хугацааны зохицуулалтыг хэрэгжүүнэ.
Эдгээр арга хэмжээ нь хүүхдийн өвчлөлийг хүндрүүлэхгүй байх, халдварын тархалтаас сэргийлэхийн зэрэгцээ эцэг, эхэд хүүхдээ асрах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна" гэсэн юм.



