УЗ: Сайд нарын асуудлыг хэлэлцээгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
01
ubn-v2-media-z71wwx8a-1.webp

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдахаар УЗ-ийн гишүүд орсон талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Тэгвэл УЗ-ийн хурал өндөрлөжээ. УИХ-ын дарга С.Бямбацогт Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд хурлаас гарах үедээ сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Тэрбээр хэлэхдээ "УЗ-ийн хурлаар бодлогын хороодын нарийн бичгийн дарга нарыг томилж, зарим аймгийн намын хороодын хурлыг хийхээр боллоо. Сайд нарын асуудлыг хэлэлцээгүй" гэжээ.