ОХУ: Хавьтал болсон иргэдээс халдвар үүсгэгч бусад төрлийн эмгэг төрүүлэгч илрээгүй байна

ОХУ-ын Иркутск болон Шелехов хотын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал одоогоор тогтвортой байна. Хавьтал болсон иргэдэд хийж буй эмнэлгийн ажиглалт дуусах шатандаа хүрсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр COVID-19-ийн 2, риновирусын халдварын 2 тохиолдол илэрсэн. Харин бусад хавьтал болсон иргэдээс халдварт өвчин үүсгэгч бусад төрлийн эмгэг төрүүлэгч илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар хавьтал болсон иргэдийн 60 хувийн эмнэлгийн ажиглалтыг дууссан аж.
Иркутск мужид долоо хоногт 16 мянга орчим АРВИ-ийн тохиолдол бүртгэгдэж байгаа ч сүүлийн хоёр долоо хоногт өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагдаагүй байна. Өвчлөлийн түвшин эпидемийн босго үзүүлэлтээс 12.6 хувиар доогуур байна.
Энэ үед улирлын онцлогт тохирох амьсгалын замын вирусууд эргэлтэд байгаагаас риновирусын халдвар зонхилж, мөн томуугийн эхний тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн бөгөөд голлон A(H1N1) хэв шинжийн томуу илэрч байна. Нөхцөл байдлыг ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон хүний сайн сайхны салбарын хяналтын холбооны алба Роспотребнадзор хяналтдаа байлгаж байна.
Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)


