АНУ-ын ЭСЯ-наас иргэдээ Эрхүү рүү зорчихгүй байхыг анхааруулжээ

Дэлхий дахинд
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
20241106-MPA43009.webp

АНУ-ын Элчин сайдын яамнаас ОХУ-ын Эрхүү мужид уушгины тахал (pneumonic plague)-ын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан асуудалтай холбогдуулан иргэддээ анхааруулга хүргэжээ. Тодруулбал,

АНУ-ын Төрийн департаментын дөрөвдүгээр түвшний аяллын зөвлөмж (“Аялахгүй байх”) ОХУ-д хүчин төгөлдөр хэвээр байгаа аж. Уг зөвлөмжид ОХУ-д одоо байгаа АНУ-ын иргэдийг нэн даруй тус улсаас гарахыг зөвлөсөн байна.

Мөн ОХУ руу зорчихоор төлөвлөж буй АНУ-ын иргэдэд хууль бусаар саатуулагдах болон аюулгүй байдлын эрсдэлтэй холбоотойгоор ОХУ руу зорчихгүй байхыг дахин хатуу зөвлөжээ.

836211009_4316473745163845_4148713231180079869_n.webp