БЕГ: Сурагчдын номыг хэвлэхэд мэргэжлийн байгууллагууд ажиллаж, хэвлэлийн газарт агуулгын болон техникийн редактор ажилладаг

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
01
MPA43237.webp

Нэгдүгээр ангийн сурагчдын "Би сурагч боллоо" гэх номонд гурван хөлтэй хүүхэд байна. AI-гаар хийсэн гэх мэдээллийг өчигдөр Монсудар ХХК-аас өгсөн. Үүнтэй холбогдуулан Боловсролын Ерөнхий газраас мэдээлэл хийв.

БЕГ-ын дарга Х.Тамир "Зургаадугаар сарын 11-нээс нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендерийг нээлттэй зарласан. Энэхүү тендерийн мэдэгдлийг 4 компани авсан. Улмаар энэ 4 компани зохиох боловсруулах ажлаа хэрэгжүүлж, 7 дугаар сарын 21-ны өдөр тендер нээхэд шаардлага хангасан компани гараагүй. Багц учраас бүрэн бус байсан. Мөн компанид тавигдах санхүүгийн шаардлага өөр бусад шаардлагад ч нийцээгүй.

Тиймээс дахин тендер зарлаж, есдүгээр сарын 9-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсан. Улмаар хоёр компани шалгарсан. Ер нь сурах бичгийн ирүүлсэн эхэд дөрвөн байгууллагаас дүгнэлт авдаг. Тодруулбал, Төрийн хэлний зөвлөл, ХЭҮК, Жендерийн үндэсний хороо, Сурагчийн холбооноос сайжруулах санал дүгнэлт авдаг. Энэ дагуу ч саналаа авдаг. Бид хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг. Мэргэжлийн байгууллагууд ажиллаж, хэвлэлийн газарт агуулгын болон техникийн редактор ажилладаг. Өнөөдрийн байдлаар сурах бичиг хүргэгдэж бүрэн дуусна" гэлээ.

Мөн “Би сурагч боллоо” номонд 3 хөлтэй хүүхэд, буруу энгэртэй дээл, Өвөрмонгол гэрийн агуулга бүхий зураг дүрс байхгүй" гэсэн юм.