В.Ганзоригийг суллаж, Монгол Улсын хилээр болон УБ хотоос гарахыг хязгаарлав

"Урьхан" хочит Б.Чинбатын хэрэгт нэр дурдагдаад байсан, мөн Б.Чинбатаас болж цагдан хоригдсон гэж мэдэгдээд байсан В.Ганзоригийг шүүхээс батлан даалтад гаргасан байна. Тодруулбал, тэдний өмгөөлөгч нарын зүгээс батлан даалтад гаргасан хүсэлтээ тавьсан бөгөөд шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай санал ирүүлснийг хэлэлцэж, хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцсан байна.
Улмаар яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай прокурорын саналыг хангаж, яллагдагч В.Ганзоригийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн бусад хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авах тухай прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.


