Л.Пүрэвсүрэн: Эпштейний асуудлын гол гэрч нь би байхад намайг гэрчээр дуудсангүй. Сонсголд оролцох гэтэл оруулсангүй
11

АНУ-ын иргэн Жеффер Эпштейний асуудлаарх сонсгол өнөөдөр Төрийн ордонд явагдаж буй. Ж.Эпштейний асуудалд нэр холбогдсон улстөрчдийн нэг нь Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн юм. Түүнээс байр суурийг нь тодруулахад “Нью Йоркт уулзахдаа монгол охиноор сюрприз барина” гэх захидал нь миний биш өөр загвар өмсөгчийн бичсэн мэйл. Эпштейнтэй Ц.Элбэгдорж 2 удаа уулзаж байсан ба Оюутолгой, уул уурхайтай холбоотой ямар ч зүйл яригдаж байгаагүй.
Эпштейн манай улсыг хаана байдаг талаар ч мэддэггүй байсан байх. Би Эпштейнтэй дипломат шугамаар л харьцаж байсан ба НҮБ-ын хурлын үеэр оройн зоог барьж танилцсан" гэлээ.


