Монополын эсрэг газрын даргаар Б.Амарсанааг томилжээ
00

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцсэн бөгөөд энэ үеэр хэд хэдэн томилгоо хийжээ
Хуучнаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн Монополын эсрэг газрын даргаар Б.Амарсанааг томилжээ.
Шатахууны хомсдол, нийлүүлэлттэй холбоотой асуудал үүссэн энэ үед Монополын эсрэг газар нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай нягт уялдаа холбоотой ажиллахаар болжээ.
Шатахууны асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус газрын даргыг сольсон бөгөөд цаашид шатахууны үнэ, нийлүүлэлтээс гадна нөөцийн махны үнэ зэрэгт хяналт тавьж, зах зээлд шударга өрсөлдөөнийг хангахад анхаарч ажиллах юм байна.


