Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ЭЗБХ-ны дарга Р.Сэддоржийг “Энгийн гишүүн байх хэрэгтэй“ гэж шүүмжлэв
10

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байнгын хорооны дарга Р.Сэддоржийг хуралдаа ирээгүй гэж шүүмжлэн "Улс орны чухал асуудал хэлэлцэж байхад байнгын хорооны дарга алга. Тойрогтоо ТОМИЛОЛТТОЙ байгаа юм байна. Ийм ЗАВГҮЙ юм бол байнгын хорооны дарга биш ЭНГИЙН гишүүн байх хэрэгтэй" гэсэн юм.



