“Номхон тэмээг ноолоход амар“ гэдэг шиг Л.Гантөмөр ГАЛТАЙ бүх сэдвийг өөр дээрээ аваад явж байна“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Gantumur Lu/2024 chuulgan/luu.jpg

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэлэхдээ "Номхон тэмээг ноолоход амар" гэдэг шиг Л.Гантөмөр улс төрийн оноо хайж хүмүүстэй зодолддоггүй учраас ГАЛТАЙ бүх сэдвийг өөр дээрээ аваад явж байна.

АН Засагт орж, АН-ын дарга Эдийн засаг, хөгжлийн сайд болоод, энэ хэлэлцээрийг эхлүүлсэн юм шиг ойлголт яваад байна. Евразийн ЭЗ-ийн хэлэлцээр 2022 оноос хойш үргэлжилж байгаа" гэлээ.