“Гурилын үнийн гол нэмэгдэл нь СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД явагдаж байна“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:20254.png
legacy:guril1.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Гурилын үнэ өссөнтэй холбоотойгоор татварыг чөлөөлсөн. Үр дүнд нь гурилын үйлдвэрийн үнэ 9.1 хүртэлх хувиар буурсан үр дүнтэй байна.

Гурилын үнийн 30-40 хувийн нэмэгдэл нь худалдаа буюу СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД явагдаж байна. Мөн гурил нь овор ихтэй учраас ачаа тээврийн зардал нэмэгддэг. Дотоодын 1-р гурил Улаанбаатарт 2970 төгрөг, баруун бүсэд 2696 төгрөгөөр худалдаалагдаж байна" гэсэн юм.