УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сайд Л.Энх-Амгаланг “Хууль хэрэгжүүлдэггүй, гацаадаг“ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Enh-Amgalan said/2024 chuulgan/chuulgan deer.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланг шүүмжилж "Хуулийг үзэмжээрээ хэрэгжүүлэхгүй жил гацааж байгаа Л.Энх-Амгалан сайдын асуудлыг УИХ ярих хэрэгтэй байна. Бид хууль батлаад ер нь яах юм бэ. Цаашдаа нэг хүн, нэг сайд бодлого тогтоогоод түүнийгээ хэрэгжүүлж болдог юм уу.

Ард нь нийгмийн эрх ашиг хөндөгдөж байна. Хүнээ хамгаалж чадахгүй байна. Маш олон малчид асуудал ярьж байна" гэлээ.