“2026 оны төсөвт гурилын үнийг ТОГТВОРТОЙ байлгах бодлого оруулж ирнэ“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:guril1.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Үндэсний үйлдвэрлэл, тариаланчдаа 100 хувь дэмжиж байна. Нөгөө талдаа ард иргэдээ бодсон боломжит шийдвэрийг гаргах шаардлагатай" гэсэн бол ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "2025 онд гурилын үнийг тогтвортой байлгах нөөц хангалттай бүрдсэн. 2026 оны төсөвт гурилын үнийг ТОГТВОРТОЙ байлгах бодлого оруулж ирнэ" гэлээ.