НББХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Enh-Amgalan said/baingiin horoo bolovsrol.jpg

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. Тухайлбал, Нийгмийн бодлогын байнгын хороогоор гурван асуудал хэлэлцэх юм байна. Тодруулбал,

-Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг хэлэлцэх

-Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл /Санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцэх юм байна.